МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗААЛНЫ ХӨЛБӨМБӨГИЙН "ДУУЛИАН-2020" 8 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН

Tuesday, November 19, 2013

8 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний дүүргийн тэмцээн эхэллээ.

           
  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг заалын хөлбөмбөгийн “Дуулиан-2020” 8 дахь удаагийн тэмцээний Дүүргийн аварга шалгаруулах тоглолтууд 2013 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдөр тус тусын сургуулиуд дээрээ явагдлаа. Энэ жилийн тэмцээн ихээхэн онцлог болж байгаа нь орон даяар зохиогдож байгаа нь өмнөх жилүүдийг бодвол өргөн цар хүрээг хамарч байгаа. Нийт охид, хөвгүүдийн 10 насны ангилалаар аваргуудаа ихэр оны 3 дугаар сард тодруулна.
        Энэ долоо хоногт болсон тоглолууд маш сонирхол өрнөж нийт 57 тоглолт яваглах байснаас 54 тоглолт болж 3 тоглолт хойшлогдсон. Нийт 620 гоол хаалганы торыг хөдөлгөсөн байна. Үүнээс эзэн баг 331 гоол, зочин баг 289 гоол хийжээ. Эхний долоо хоногийн хамгийн их гоол орсон тоглолтоор өнгөрсөн “Дуулиан-2020” тэмцээний 17 насны ангилалын аварга  Хасу Мегаваттын ивээн тэтгэсэн 10 дугаар сургууль 118 дугаар сургуулийн хооронд болж нийт 32 гоол орсноос 10 дугаар сургууль 25 гоол оруулсны 10-н гоолын 7 дахь удаагийн тэмцээний Шилдэг тоглогч н.Баттулга хийсэн бол 118 дугаар сургууль 7 хийсэн байна. Харин хамгийн өрсөлдөөнтэй тоглолт бол мөн 17 насны ангилалд болж Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ-ын ивээн тэтгэсэн 72 дугаар сургууль Бамбууш ХХК-ийн ивээн тэтгэсэн 17 дугаар сургуулийн хооронд бол нийт 28 гоол орсноос 2 баг тус бүр 14, 14 гоол оруулж тэнцсэн байна.
 Нийт 54 тоглолтын явцад шүүгч 52 шар карт, 9 улаан картын авсан байна. 9 улаан картны зөрчлийн тэмцээний комисс хэлэлцэн үзэж ноцтой гэж үзвэл торгуулийн арга хэмжээг тухай тоглогч дээр авах болно. Тэмцээний 2 дахь тойргийн тоглолтууд 2013 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдөр тус тусын сургууль дээрээ явагдана.
Тэмцээний мэдээлэлийг www.duulian2020.mn болон Файсбүүкийн Дуулиан-2020 гэсэн пайж хуудаснаас авч болно. Мөн 99090502, 89862016 гэсэн дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
                                                                              Их Талын Дуулиан ТББ
2013 оны 11 дүгээр сарын 12

No comments:

Post a Comment