МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗААЛНЫ ХӨЛБӨМБӨГИЙН "ДУУЛИАН-2020" 8 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН

Wednesday, February 1, 2012

Шөвгийн тоглолтын сугалаа явагдаж өндөрлөлөө

Click on the slide!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Дуулиан-2020 тэмцээн маань энэ жил 6 дахь удаагаа явагдаж байгаа билээ. Нийт 7 насны ангиалалаар явагдаж байгаа тэмцээн 2012 оны 1-р сарын 28-29-ны өдрүүдэд багуудын хэсгийн сүүлийн тоглолтууд өндөрлөлөө. Багууд хэсэгтээ эзэн болон зочин багаар тус тус тоглож ийнхүү хэсгийн тоглолтуудаа дуусгалаа. Хэсэг тус бүрээс эхний 2 байранд шалгарсан багууд шөвгийн тоглолтын сугалаанд оролцох эрхтэй болж байна.
Одоогоор нийт 478 тоглолтонд 4045 гоол ороод байна. Нийт 478 тоглолтонд 113 шар, 24 улаан карт шүүгч нар өгсөн байна.
Хэсгийн тоглолтууд өндөрлөж нийт 70 сургуулийн 200 багаас 40 сургуулийн 102 баг  шөвгийн тоглолтонд шалгарсан байна. Шөвгийн тоглолтын сугалааны үйл ажиллагаа 2012 оны 1-р сарын 31-ны Мягмар гаригт 16,00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны хурлын тэнхимд боллоо. Энэхүү сугалааны үйл ажиллагаанд
НБТСГ-ын мэргэжилтэн Батсайхан,
9-р сургуулийг ивээн тэтгэж байгаа Актив Зууч компаний захирал Болор-Эрдэнэ,
ХасБанкны газрын дэд захирал Мөнхбаяр,
Эрчим FC клубын гүйцэтгэх захирал Баясгалан нар оролцлоо.
Шөвгийн тоглолтууд 2012 оны 2-р сарын 4-5-ны өдрүүдэд Хан Уул Дүүргийн БТСХорооны зааланп эхлэх аж. Финалийн тоглолтууд одоогоор 4-р сарын 16-ны өдөр болохоор төлөвлөгдөөд байгаа.
Их Талын Дуулиан ТББ
2012 оны 1-р сарын 31 -ны өдөр

No comments:

Post a Comment