МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗААЛНЫ ХӨЛБӨМБӨГИЙН "ДУУЛИАН-2020" 8 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН

Wednesday, January 11, 2012

Актив Зууч 9-р сургуулийн ивээн тэтгэж хувцас гардуулаж өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй 6 дахь удаагийн Дуулиан-2020 тэмцээн 2011 оны 11-р сард эхэлсэн. Одоогоор багууд хэсгийнхээ эхний 2 тойргийн тоглолтуудыг хийгээд дууссан. Үүнтэй холбогдуулан жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог Актив Зууч компаний хамт олон Дуулиан-2020 тэмцээнд 5 дахь жилдээ оролцож байгаа СХДүүргийн 9-р сургуулийг ивээн тэтгэгхээр болсон. 9-р сургууль нь өнгөрсөн жил шөвгийн 8-д үлдэж байсан амжилттай баг ба энэ жилийн тэмцээнд 17 насны ангилалын нэг багтай оролцож байна. 2012 оны 1-р сарын 8-ны өдрийн 13:00 цагт Актив Зууч компаний дэд захирал Г.Эрдэнэболор багийнхаа тоглолтын өмнө хүүхдүүдэд иж бүрэн тоглолтын хувцас бэлэглэсэн байна. Шинэ хувцастайгаа тоглосон 9-р сургуулийн хүүхдүүд тухайн тоглолтондоо 104-р сургуулийг 7:4-ийн харьцаатайгаар хожиж хэсгээ тэргүүлж эхэллээ.
Ивээн тэтгэгч нар Дуулиан-2020 тэмцээнд нэмэгдсээр байгаа ба жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг Дуулиан-2020 ивээн тэтгэгч нарын тэмцээн 2012 оны 1-р сарын 14-15-ны өдрүүдэд Мон-Алтиус БТДС-ийн зааланд явагдах гэж байна. Хүүхэд, залуучууд та бүхэн тухайн өдрүүдэд ирж ивээн тэтгэгч байгууллага, хамт олноо дэмжээрэй.

No comments:

Post a Comment