МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗААЛНЫ ХӨЛБӨМБӨГИЙН "ДУУЛИАН-2020" 8 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН

Wednesday, January 11, 2012

Месси 3 дахь удаагаа дэлхий шилдэг



Урд шөнө FIFA-гаас зохион байгуулсан оны шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах, ‘Ballon d’Or’ шагналын эзнийг тодруулах ёслолын үйл ажиллагаа явагдаж өндөрлөлөө.
2011 оны шилдэг 3 хөлбөмбөгчинд Аргентиний шигшээ болон Испаний Barcelona клубийн Lionel Messi, Испаний шигшээ болон Испаний Barcelona клубийн Xavi, Португалын шигшээ болон Испаний Real Madrid-ийн Cristiano Ronaldo нар шалгараад байсан юм.
Тэгвэл 2011 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин буюу Ballon d’Or шагналын эзнээр Аргентин эр Lionel Messi тодорч энэхүү нэр хүндтэй шагналыг 3 жил дарааллан хүртлээ. Messi-гийн хувьд өнгөрсөн жил Barca-г лигтээ түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, мөн Аваргуудын лигт багаа цом өргөхөд чулах үүргийг гүйцэтгэсэн. Аргентин эр Messi нийт санал асуулгын 47.88%, Ronaldo 21,6%, Xavi 9.23%-ийн саналыг авсан байна.

No comments:

Post a Comment